МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.05.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
АНХ УДАА ХОС ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА
Олон жил яригдсан Казах, Тува хос хэлний хөтөлбөр болон сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлуулах ажлыг санаачлан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Т.Аубакир, Х.Жангабыл, Б.Бейсен, С.Замира нарын хамт эрдэмтэн судлаачдыг оролцуулан Боловсролын сайд П.Наранбаяртай анхны уулзалт – хэлэлцүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Энэхүү санаачилга маань ажил хэрэг болж, Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэл анх удаа батлагдлаа.
2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, ТХСБХ-ийн дарга Г.Саранхүү, НТСХ-ийн дарга А.Халиунаа болон бусад мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан нар оролцсон уулзалт зохион байгуулж хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэлийг танилцууллаа.
Казах, ува хүүхдэд эх хэлээрээ болон төрийн албан ёсны хэлээр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшиж, сурч хөгжих тогтолцоо бүрдүүлэх “Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэл”-ийг боловсруулж баталсан Боловсролын сайд П.Наранбаяр, яамны удирдлага, тус хөтөлбөрийг боловсруулахад санаачилга гарган, үнэтэй хувь нэмэр оруулсан «Бүх нийт боловсролын төлөө» Иргэний нийгмийн үндэсний эвслийн тэргүүн, судлаач Д.Тунгалаг, Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн ЭША, судлаач Ж.Зулмира болон бусад эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд талархсанаа илэрхийлье.
ШИНЭ
МЭДЭЭ
С.Зулпхар: Энэ хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй
2025.05.22
АНХ УДАА ХОС ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА
2025.05.21
С.Зулпхар: Төрийн алба зохистой бүтэцтэй байх ёстой
2025.05.20
НҮБ-ИЙН ХҮН АМЫН САНГИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ДЭД ЗАХИРАЛ АЛЕКСАНДАР САША БОДИРОЗА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025.05.20
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна
2025.05.16
Ажлын хэсгийн тайлан, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол гаргалаа
2025.05.14
С.Зулпхар: Шинэ хуультай холбогдуулан зохион байгуулалтын ажлуудыг хийх шаардлагатай байна
2025.05.14
Стратегийн ордуудын төрийн оролцоо, үр өгөөжийг нь авч үзэх ажлын хэсэг байгуулагдлаа
2025.05.12
Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
2025.05.09
С.Зулпхар: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах үгүй нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал
2025.05.08
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
2025.05.06
Монгол улсад анх удаа хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэнэ
2025.05.05
С.Зулпхар: ЭМД-ын санхүүжилт хэрэгтэй үйлчилгээ рүү явах ёстой мөнгө
2025.05.02
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
2025.05.01
БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
2025.04.28
НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭН БИОАРХЕОЛОГИЙН ЛАБОРАТОРИ БОЛОН НОМЫН САНГИЙН ТАНХИМТАЙ БОЛЛОО
2025.04.25
"Weekend English Boost" англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг санаачлан эхлүүллээ
2025.04.23
Сурагчид ЭЕШ-ын математикийн шалгалтад амжилттай бэлдэх боломжтой болно
2025.04.19
“ГЭР БҮЛ ХАМГААЛАЛ-ШИЙДЭЛ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2025.04.07
С.Зулпхар: Энэ хуулийг зайлшгүй хэлэлцэх ёстой
2025.04.04