Д.Энхтуяа: Сэтгүүлчдийн эрх маш их зөрчигдөж, хэвлэн нийтэлснийхээ төлөө цагдаа шүүхийн хаалга татах явдал хавтгайрсан
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг эхэлж хэлэлцлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов болон тус Комиссын гишүүн Ж.Хунан нар Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал, Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудлын талаар тус тус танилцууллаа.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
Сэтгүүлчид хүний эрхийг хамгаалагч гэдэг дээр санал нэг байна. Энэ тоо баримтаас харахад 2023 онд дэлхийн 109 орноос хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөрөө манай улс 88 дугаарт байсан. 2024 онд 180 орноос 109 дүгээр байранд ороод 21 жилийн хугацаанд 21 байр ухарсан. Хамгийн ноцтой нь сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдаж байгаа үзүүлэлт 34 байраар ухарсан учраас нэг жилийн дотор 21 байраар хэвлэл мэдээллийн эрх чөлөө ухарсан байна гэсэн ийм дүгнэлт, тайланбид нар авсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэгдэнэ. Нэлээн олон зүйл заалтууд орсон, нэлээн дэлгэрэнгүй ийм хуулийн төсөл орж ирсэн байгаа. Энэ салбарынхан болон одоо Их хурал дээр өргөн хэлэлцүүлэг явна гэдэг нь ойлгомжтой байна.
Хамгийн гол нь сэтгүүлчдийн эрх нь зөрчигдөөд байна, 34 байраар нэг жилийн хугацаанд ухарна гэдэг бол маш том ухралт. Эрүүгийн хуулиар хүний нэр хүндэд халдсан гэдэг ийм зүйл заалтаар яллагдсан хэвлэл мэдээллийн байгууллагынхан тийм их байдаггүй боловчиг, ер нь залхаан цээрлүүлэх маягтай. Ер нь бүх л хэвлэл мэдээллийн байгууллагууд цагдаа, шүүхийн хаалгыг сахиастай. Хэвлэн нийтэлснийхээ төлөө цагдаад дуудагдах асуудал сүүлийн үед, яг үнэндээ хавтгайрсан. Үүн дээряах вэ? Мэдээж хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ёстой. Хүний эрх талаасаа, энэ хүний эрх хамгаалагчид өөрсдөө эрх нь зөрчигдөөд байна гэдэг дээр ямар бодитой санал санаачилгыг оруулж байгаа вэ?
2013 онд батлагдсан, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль байгаа. Энэ хуульд 2016 онд өөрчлөлт орсон.Үүнжжс хойш тухайн хуульд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Тэгэхээр 2016 онд орсон өөрчлөлтөөр Гэрч хохирогчийг хамгаалах Тахарын алба гэж байгуулагдсан. байгаа. Гэтэл Тахарын албыг төсөв мөнгөний асуудлаас болоод татан буулгачихсан. Тахарын алба ардчилал хөгжсөн, хүний эрхийг дээдэлсэн бүх л оронд гэрч, хохирогчийг хамгаалдаг ийм систем байдаг. Тахрын албыг байгуулах тал дээр энэ тодорхой санаа санаачилгыг хүний эрхийн комиссоос гаргах нь зүйтэй.
ШИНЭ МЭДЭЭ
