
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
НИХТ-ын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаарх танилцуулга, Нийслэл дэх үйлдвэрлэл технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг батлах тухай, “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай” зэрэг нийт 16 асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлууд:
1. Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаарх танилцуулга
2. “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай
3. Нийслэл дэх үйлдвэрлэл технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг батлах тухай
4. “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай
5. “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай”
6. 2025 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээ батлах тухай
7. “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулах тухай
8. Хуулийн этгээд өөрчлөн байгуулах тухай (Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв)
9. Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас барилга хасах тухай
10. Нийслэлийн өмчид 4 цэцэрлэгийн барилга байгууламж бүртгэн авах тухай
11. Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
12. “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай
13. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, гишүүнийг чөлөөлөх тухай
14. Төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах тухай
15. Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай
16. Ээлжит бус VI хуралдааныг товлон зарлах тухай
ШИНЭ МЭДЭЭ





