
2025.05.16
Улстөр
Б.Баярбаатар: УИХ ХЭН НЭГНИЙ ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА БИШ!
УИХ-ын чуулганы 2025.05.16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төсөлд гишүүдийн олонхи дэмжээгүй санал өгсөн тул тус хуулийн төсөл хууль санаачлагчид буцлаа. Харамсалтай нь хуулийн төслийг санаачлагч, салбарын сайд хүн “Гурилын импортын татварыг сэргээх” хуулийн төслийг Улсын Их Хурал санаатайгаар унагаасан мэт тайлбар хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ёс зүйгүй, буруугаар ашиглаж байгаа нь Улсын Их Хурал болон нийт гишүүдийн нэр төрд халдсан үйлдэл болж байна. УИХ-ын гишүүн бол ард иргэдийн эрх ашгийн төлөө бат зогсох, тэднийхээ төлөөлөл байх учиртай.
Чуулганаар хэлэлцүүлсэн “Гурилын импортын татварыг сэргээх” тухай хууль нь стратегийн бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл гэх халхавчийн доор цөөн хэдэн монополийн эрх ашигт үйлчилж, нийт ард иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх үндэслэл агуулга байсан учир УИХ-ын гишүүдийн олонхи дор бүрнээ дүгнэлтээ хийж дэмжээгүй санал өгсөн гэдэгт итгэж байна. Иймд Монгол Улсын тулгуур салбаруудын нэгийг хариуцаж байгаа сайдын хувьд салбарынхаа эдийн засгийн тогтолцоог эрүүл болгож, улс орны суурь болсон хүн амынхаа нийтлэг эрх ашгийг нэгт тавьсан зөв зүйтэй бодлого боловсруулж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танд зөвлөж байна.
Мөн хуулийн төслийг дэмжээгүй гишүүдийн хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг нь хэлсэн, хийсэн мэтээр гуйвуулж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тараан гүтгэж байгаа үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна!
Та бол ард иргэдийнхээ эрх ашигт үйлчлэх ёстой Монгол Улсын сайд болохоос бус цөөн хэдэн компанийн эрх ашигт үйлчлэх тэдгээрийн хэвлэлийн төлөөлөгч биш гэдгийг дахин сануулъя!
ШИНЭ МЭДЭЭ


"Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо
2025.04.09