2025.05.15
Орон нутгийн хөгжил

Л.Гантөмөр: Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн бодлого нь ядуурлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэнэ

УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: 

Нэгдүгээрт, Ер нь бүсчилсэн хөгжлийн бодлого ядуурлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх, зорилготой эдийн засгийн бодлого. Бид нар энэ бодлогоо яг эцэслэж гаргасан уу гэвэл үгүй. Хагас дутуу юм байна. Яагаад гэвэл тухайн бүсүүдийнх нь өөрийн нөөцийн судалгаа, дата өгөгдөл нь дутуу байна. Ерөнхий төсөөлөл байна. Ерөнхий төсөөлөл дээр бодитой хөрөнгө оруулалтуудыг татъя гэж байгаа. Бодитой хөрөнгө оруулалтуудыг татахад хойд бүс дээр бол яалт ч үгүй зэсийн сместрийн үйлдвэр тэргүүн эгнээнд орж ирэх учиртай. Тэрийг залгаад Эрдэнэт дээрээ сметерийн үйлдвэрээ дагасан аж үйлдвэрийн цогцолбороо бид хийх хэрэгтэй. 2025 оны сүүлийн хагас 2026 ондоо бол хэдүүлээ бүтэн алхана. Ингэж чадвал 3-4 мянган ажлын байр тэнд бүрэн дүүрэн гарч ирнэ.

Хоёрдугаарт, хойд бүсийн тухайд аялал жуулчлалын бүс болгоно гэдэг нь маш ойлгомжтой байгаа. Тэгэхээр аялал жуулчлалын бүсээ хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогоо гаргаж байгаа юм. Бодитойгоор бодлого гаргахад эхний ээлжид 4 улирлын аялал жуулчлал авах чадавхыг нэмэгдүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хойд бүс дээр аялал жуулчлалыг хэрхэн дэмжих вэ жишээлбэл аялал жуулчлалын орон байруудын газрын татварын асуудал хөндөгдөнө. Аялал жуулчлалын компаниудыг татварт хамруулах уу үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Яг энэ утгаараа бүсчилсэн хөгжил өөрийнхөө бүсийн нөөц, боломж дээр тулгуурласан асуудлуудаар шийдээд явна. Шинэ суурьшлын бүсийн хүрээнд Хархорин, Хүннү хотоо босгож ирнэ. Үүнийтөлөвлөлтийг хийхээс өөр аргагүй. Өнөөдөр байгаа суурьшлын бүсүүдийг сайжруулахыг бас шинэчилж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бид 150 мянган айлын орон сууцын үндэсний хөтөлбөрөө зарлаад явбал Цогтцэций сум, Ханбогд сум, Гашуун сухайт гээд газруудад хот төлөвлөлтийг шинээр хийх боломж байна.

ШИНЭ МЭДЭЭ