УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:
Хөрөнгө оруулалт хийхэд хамгийн чухал зүйл болбол яалт ч үгүй эрчим хүчний асуудал байгаа. Эрчим хүчнийхээ тархмал эх үүсвэр дээр бид нар зөв бодлого гаргаж чадвал холболт дээр нь нийлүүлэлтээ нэмэгдүүлж чадвал холболтынхоо асуудал шийдэгдээд явах бололцоо байна. Мега төслүүд мэдээж эрэмбэлэгдэнэ. Урт хугацаандаа Монголын хожилыг аль нь авчрах вэ гэдэг дээр эрэмбэлэгдэнэ. Эрэмбийн нэгдүгээрт хил холболтын төсөл байсан. Энэ эрэмбийн эхэндбайгаа төслөө бид нар урагшлуулж чадсан. Юу вэ гэвэл, бид ямар байхаас бидний араншин ямар байхаас үл хамаараад эдийн засаг өөрөө тогтвортойгоор өсөж байдаг, эдийн засаг тогтвортой байдаг тэр суурийг хил холболт гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, байгаа салбараа интеграцад оруулж байгаа гэж цөмөөрөө ойлгож байгаа. Хил холболтын дараа эрчим хүч дараагийнх нь усны асуудал. Усныхаа асуудлыг хэдүүлээ бодитойгоор шийдэхгүй бол байгаль орчны доройтол бол ирээдүйн эдийн засагт хамгийн том цохилт өгна. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Дараагийнх нь энэ зун ирэх жил 2 хамгийн их хүч гаргаж хийх ажил бол аж үйлдвэржилт эрчим хүчний шийдлүүдээ гаргаад эрчим хүчний хөрөнгө оруулалтууд орж ирж байна. Энийгээ дагасан үйлдвэржилтийн хөрөнгө оруулалтыг татах тэр орчны төслийн санхүүжилтийнхээ схемүүдийггаргаж байна. Миний хэлээд байгаа зэсийн үйлдвэр, Кокс- Химийн үйлдвэр. Төрийн албан дээр давхардал байна. Энэ давхардлыг нэгдүгээрт арилгана. Татварын алба байхад хотод байх ёстой юу. Дүүрэг дээрээ л тэр татварын асуудлаа шийд, нийгмийн даатгал адилхан, дүүрэг дээрээ л шийд. Дунд байгаа албуудаа хэдүүлээ цөөлье. Хоёрдугаарт үйлчилгээгээ цахим руугаа шилжүүлье. Цахим технологийн хөрөнгө оруулалтын асуудал яригдана. Ц.Баатархүү сайдаас авч байгаа мэдээлэл бол 5 жи манай интернэтийн сүлжээ рүү нэвтрэх суурь нөхцөлүүдийг боломжуудыг бид нар гаргаад% компаниуд нь боломжийг нь өгөөд явж байгаа