МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Зулпхар: Аливаа этгээд гээд өргөн хүрээнд эрхийг нь олгочихоор сонгуулийн жил эхлээд л агуулга хэлбэрийн хувьд хянаж болохгүй, сонгуулийн компанит ажил эхэлчих асуудал үүсэхгүй юу?
2025.04.15
Улстөр

С.Зулпхар: Аливаа этгээд гээд өргөн хүрээнд эрхийг нь олгочихоор сонгуулийн жил эхлээд л агуулга хэлбэрийн хувьд хянаж болохгүй, сонгуулийн компанит ажил эхэлчих асуудал үүсэхгүй юу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.04.15/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Энэ хуульд заасан УИХ-д нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээнд сонгогчдын санал татах зорилгоор явуулж буй үйл ажиллагаанд хамаарахгүй гэдгийг УИХ гишүүн аливаа этгээд гэж өргөжүүлсэн байна. үүнээс өөр хувилбар та бүхэн ярсан уу. мөн аливаа этгээд гэж өргөн болгоход сонгуулийн жил эхлээд агуулга, хэлбэрийн хувьд хянаж болохгүй сонгуулийн компани ажил эхлэх эрсдэл үүсэхгүй юу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ