2025.04.16
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Х.Нямбаатар: Айл өрхүүдийг цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэхийн өмнө гэр, байшингаа дулаалах ажлыг хийнэ

Айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх дэмжлэгийг ямар эх үүсвэрээс гаргах тухай Төлөөлөгчид асуув. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Сайжруулсан түлшний үйлдвэрийн олсон орлогоос болон Улаанбаатар хот анх удаа Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд карбон кередит буюу агаарын бохирдлыг бууруулсны төлөө авдаг урамшууллыг бусдад худалдах яриа хэлэлцээрийг хийж байна. Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзаж тоног төхөөрөмжийн зардлын 25 хүртэлх хувийг санхүүжүүлэх дэмжлэг авч чадлаа. Утаанд амьдарсныхаа төлөө буюу бидний алдагдсан боломжийн өртгийг тооцвол энэ 45 тэрбумаар хэмжигдэхгүй. Тиймээс та бидний хамгийн том сорилт бол халаалтын улирал эхлэхээс өмнө 51 мянган айл өрхийг дулаалах болон хийн, цахилгаан халаалалтад шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэх юм” гэв.

ШИНЭ МЭДЭЭ