МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ 2040" САЛБАР ХУРАЛДААНД ДАРААХ САНАЛУУДЫГ ХЭЛЛЭЭ
2025.05.12
Орон нутгийн хөгжил

"ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ 2040" САЛБАР ХУРАЛДААНД ДАРААХ САНАЛУУДЫГ ХЭЛЛЭЭ

Дорноговь аймгийн Сайншанд суманд болж буй анхдугаар хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, бүсийн аймгуудын аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн үзэж, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.

Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс тус хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж тус тусад нь бус нэгтгэсэн байдлаар шинээр тодорхойлон “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, иргэд ярилцаж, шийдлээ тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.

Бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлжсөн говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэж аялал жуулчлал хөгжсөн “Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс” бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах “Орхон -Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж буйгаа илэрхийлж, санал нэгдэж байна.
Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төсөл энэ бүсэд хэрэгжинэ.

"ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ 2040" САЛБАР ХУРАЛДААНД УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ ДАРААХ САНАЛУУДЫГ ХЭЛЛЭЭ
___________________________

  • АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ард иргэдэд ойлгомжтойгоор Баялаг ашигласны төлбөр гэж нэрлэн тухайн сум аймагт орох хувь хэмжээг нь тодорхой болгох
  • Импортоор эрчим хүч авч байгаа сумдууд олон байна! эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж, сэргээгдэх эрчим хүч гэж олон жил яригдаж байгаа төслүүдээ зоригтойгоор эрхийг нь олгох, ашиглах
  • Говийн бүсийн ихэнх боомтууд орон нутгийн иргэдийн хувьд худалдаа наймаа эрхлэх, газар авах, орлого ашгаа нэмэгдүүлэх боломжгүй байгааг онцгойлон анхаарч, боомтоор зөвхөн баялаг гардаг бус эргээд бараа бүтээгдэхүүн орж ирэх, эрүүл ахуйн шаардлага хангах, хүнсний лаборатори бий болгох, шинэчлэх
  • Говьруу ус татах төслүүдээ эрчим хүчний асуудалтай хамт шийдвэрлэж байж говийн бүсэд хэрэгжих мега төслүүд урагшилна... зэргээр саналаа тусгалаа.

ШИНЭ МЭДЭЭ