МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.05.12
Эдийн засаг, Худалдаа

Ч.Ундрам: Гаргасан дүгнэлтийнхээ араас хариуцлага тооцдог Аудитын хуультай болмоор байна

УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Нэр дэвшиж байгаа Г.Магнайсүрэн даргыг дэмжиж байгаа. Төрийн албанд мэргэшсэн мерит зарчмаараа явж буй хүн учраас. Танд захих хэдэн зүйл байна. Өнөөдрийн асуулт асууж, үг хэлж байгаа гишүүд бүгд төрийн өмчит компаниудын талаар санаа зовж ярьж байна. Энэ зүгээр нэг юм яриад байгаа бус үнэхээр тэнд анхаарах шаардлагатай зүйлс байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд манай аудит бол гайгүй сайн ажилчихдаг, дүгнэлтүүдийг нарийн уншиж тангилцаад ажил албандаа хэрэглэвэл маш чухал дүгнэлтүүд гардаг. Гагцхүү, жишээлбэл Төрийн өмч үйдвэрийн газар сөрөг дүгнэлт хоёр жил дараалж аваад байхад гүйцэтгэх захирлыг нь жинхэлчихдэг. Сайн ажиллалаа гэж шагнаж байгаа юмуу, өрөг дүгнэлт авч байж жинхлүүлэх ёстой байсан юмуу гээд аудитын газрын дүгнэлт дараа дараагийн ажил хэрэгт тусгагдахгүй, үүнд дээр үндэслэж дараа дараагийн шийдвэрүүд гарахгүй ийм нөхцөл байдлууд үүсээд байгаа юм. Тэгэхээд манай Аудитын газар "шүдгүй арслан" шиг дүгнэлт гаргачихдаг. Тэр нь цаас болоод тэр их ажил цаас болоод үлддэг биш, араас нь арга хэмжээ авагддаг тийм хууль эрх зүйн шинэчлэлийг Аудит дотроосоо санаачлаад хийвэл УИХ-ын гишүүд бүгд санаа зовдог учраас дэмжээд явна гэж бодож байна.

Зарим орон нутгийн ИТХ, хувийн компаниудтай хамтраад алтны компани байгуулчихсан байгаа юм. Алт ухаад, байгаль орчин сүйтгээд явж байгаа газрууд байна. Ц.Идэрбат гишүүн хэлж байна. Өнөөдөр Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой гээд. Биднийг жаахан байхад хүүхдийн амралтын газрууд байдаг байсан. Энэ газрууд бүгд хувьчлагдсан. Ихэнх нь хууль бусаар хувьчлагдсан. Ялангуяа орон нутагт байгаа хүүхдийн амралтын газрууд. Үүнтэй холбоотой мэдээллүүд орон нутгийн Аудитын газар тодорхой хэмжээгээр байгаа гэж бодож байна. Дүгнэлт нь гараад байдаг. Араас нь арга хэмжээ орон нутгийн түвшинд ч тэр УИХ-ын, ЗГ-ын түвшинд ч тэр авагддаггүй. Араас нь хариуцлага тооцдог ийм л Аудитын хуультай болмоор байна. Аудит бол УИХ-ын баталсан хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт ямар түвшинд байгааг хянаж үздэг, УИХ-даа үйлчилдэг байгууллага. Тэгэхээр Засагт байгаа болж байгаа бүх зүйлийг эндээ мэдээлээд эргээд бид араас нь хөөцөлдөж арга хэмжээ авдаг, засч залруулдаг байхгүй бол Аудит сөрөг дүгнэлт гаргадаг ч тэгээд л өнгөрдөг гээд тоохоо байж байна. Тэгэхээд үүнд УИХ ч тэр Аудитын газар Г.Магнайсүрэн дарга цаашид анхаарах ёстой шүү.

ШИНЭ МЭДЭЭ