МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БҮРЭНТОГТОХ СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2025.05.08
Орон нутгийн хөгжил

БҮРЭНТОГТОХ СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ-ын дарга М.Эсмэдэх, Засаг дарга Л.Аззаяа, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Амгалан нартай уулзаж сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.Тус сумын Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд автомашин шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлэхээр боллоо.

Сумын сургуулийн багш ажилчид өөрсдийн санаачилга, санхүүжилтээр сургуулийн дотуур байрныхаа 37 тасгийг доторлон засаж, тохижуулсан байна. Мөн Хойд бүсийг аялал жуулчлалын бүс болгохтой холбоотойгоор Бүрэнтогтох суман дахь Буган чулуун хөшөөг аялал жуулчлалын дайран өнгөрөх цэг болгох санаачилгыг гаргажээ. Ингэснээр сумыг зорин ирэх аялагч, жуулчдын тоо нэмэгдэж улмаар иргэдийн санхүүгийн эх үүсвэр ч нэмэгдэх юм.

Бүрэнтогтох сумын нэгдсэн төлөвлөлтийн зураг төсөв хийгдэж дуусаж байгаа бөгөөд төлөвлөлтөд сүүлийн үеийн шинэлэг технологуудыг тусгаж байгаагийн нэг нь гүний худаг дээрээс усаа цэвэршүүлэн цааш түгээдэг технологи ажээ. Алслагдсан сумдын иргэдийн харилцаа холбоог сайжруулах ажлын хүрээнд “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн гурвалсан үйлчилгээ суманд нэвтэрснээр 96 суваг бүхий Айпи ТВ, интернэт, суурин утасны үйлчилгээ авах боломж бүрдлээ. Мөн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан, Сангийн далай багт үүрэн холбооны сүлжээ удахгүй нэвтэрнэ.

ШИНЭ МЭДЭЭ