
2025.05.12
Эрүүл мэнд
Ж.Чинбүрэн: Сувилагч мэргэжил нь амь нас, хайр, итгэл, хариуцлага, тэсвэрийн нийлэмж юм
Өнөөдөр /2025.05.12/ Олон улсын сувилагчийн өдөр тохиож байна.
УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Сувилагчийн үндэсний чуулга 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ нь зөвхөн нэг өдрийн баяр биш, харин сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, хөгжлийг дэмжих тогтвортой бодлогын илэрхийлэл юм.
Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбарын зүрх нь болсон сувилагч нартаа гүн талархал илэрхийлье. Эмч хүний хувьд энэ өдөр надад онцгой утга учиртай. Монголын сувилагчдын хөдөлмөр, хайр, энэрэлээр мянга мянган хүний амьдралыг аварч, эрүүл мэндийг дэмжиж байдаг жинхэнэ баатарлаг үйлс юм.
Сувилагч бол зүгээр нэг мэргэжил биш — энэ бол амь нас, хайр, итгэл, хариуцлага, тэсвэрийн нийлэмж.
Сувилагч Та эмч бидний үнэнч хамтрагч!
Баярын мэнд хүргэе, сувилагч нар аа!
Та бүхний сэтгэл, гарын дулаан хүн бүрийн зүрхэнд хүрдэг" гэв.
ШИНЭ МЭДЭЭ


