Сайд нар Мак компанийн барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбортой танилцлаа
2025.05.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Сайд нар Мак компанийн барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбортой танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон зарим сайд нарын хамт өчигдөр /2025.05.11/ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах МАК компанийн барилгын материал үйлдвэрлэлийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.

“МАК” ХХК-ийн евро цемент, шохой, хаалга, цонх, дүүргэлтийн блок, пасад, шилэн хийц, агааржуулах ган хоолойн бүрэн автомат үйлдвэрүүд болон “Даланжаргалан нарны цахилгаан станц”-ыг байгуулжээ.

Цаашид гантиг болон инженерчилсэн чулуун хавтан, керамик хавтан, файбер цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах зэрэг үйлдвэр байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

ШИНЭ МЭДЭЭ