
2025.05.09
Улстөр
Говь нутгаас төрөн гарсан хүчит бөхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Говь нутгаас төрсөн домогт хүчтэнүүдийн үргэлжлэл болсон энэ цаг үед Монгол үндэсний бөхөөр барилдан, улс аймгийнхаа нэрийг баяр наадмын дэвжээнд дуурсгаж яваа говийн аймгуудаас төрж гарсан
олон сайхан бөхчүүд бий.
Тэдгээр хүмүүсийн төлөөллийг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд хүлээн авч уулзлаа. Энэ хүрээнд бөхийн спортыг хөгжүүлэх, бэлтгэл сургуулилтыг тасралтгүй хийх боломж нөхцлөөр хангах, удахгүй болох МУ-ын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит барилдаанд хэрхэн оролцох, говийн бүсийн барилдааныг тогтмол зохион байгуулах зэрэг асуудлаар ярилцлаа.
Улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацавшир, улсын харцага Э.Даш, улсын начин А.Алтанхуяг, улсын начин Ш.Дарханбат, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн нарын 10 гаруй бөхчүүд хүрэлцэн ирж өөрсдийн санал бодлоо хуваалцав.
ШИНЭ МЭДЭЭ
