
2025.05.12
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Д.Ганмаа Өмнөговь аймагт ажиллав
УИХ-ын гишүүн Д.Ганмаа Улсын Их Хурлын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Уянга нарын хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдтэй уулзалт хийж, Даланзадгад сумын “Гурвансайхан” нисэх онгоцны буудал болон Цогтцэций сумын Монголын төмөр замын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Мөн Өмнөговь аймгийн Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж буй “Галт шувуу” эмэгтэйчүүдийн арга хэмжээнд оролцлоо.