
2025.05.10
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Д.Батлут, С.Эрдэнэбат нар Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын хамт Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй уулзаж байна. Энэ үеэр:
- УИХ-аар хэлэлцэн батлаж буй онцлог хуулиуд, түүний нэмэлт өөрчлөлтүүд
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслийн явц
- Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө
- Ажиллаж буй байнгын хороод, ажлын хэсгийн үйл ажиллагаа, чуулганаар хэлэлцүүлэхээр зөвшилцөж буй хуулийн төслүүд
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав.
С.Эрдэнэбат Харьяалах байнгын хороо, ахалж ажиллаж буй ажлын хэсэг хүрээнд:
- Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, хэрэгжилт
- Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлууд
- Татвар, НД-ын хуулийн шинэчлэл мэдээлэл
- Хөдөлмөр хууль тогтоомжийн хэрэгжилт
- Эрүүл мэндийн үйлчилгээ, даатгал санхүүжилт хүртээмжийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.
Уулзалтын үеэр иргэдээс:
- Авлига, албан тушаалын зөрчлийг бууруулах
- Тэтгэвэр өвлүүлэх заалтад цэргийн албан хаагчид багтаагүй байгааг эргэж харах
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах
- Зэст багийн 180 иргэний эрх ашиг хөндөгдөж буй 1A хорооллын олон жил ашиглалтад ороогүй, 1232 айлын барилгын ажлыг нэг мөр дуусгаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах
- Хүрэнбулаг багт замбарааргүй байшин барилга барьж буйг цэгцэлж хот төлөвлөлтийг сайжруулах
- Уурхайчин 1, 2, 3 хороололд сургууль цэцэрлэг байгуулах
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигт байдаг хэдий ч цалин хэд дахин доогуур байгаад анхаарч, ядуурлыг бууруулах
- Инфляцыг бууруулж, Мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлаа илэрхийлж байлаа.
Тулгамдсан асуудалд шийдвэрлэх боломж бий эсэхэд тодорхой хариулт өгч, УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой ажлуудад хамтарч ажиллахаа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ


