2025.05.09
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Б.Түвшин: Олигопол монопол шинж чанартай зах зээл тогтоож үнэ хиймлээр өсөхгүй байх баталгаа байна уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.09/ хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Нүүдлийн мал аж ахуй, газар тариалан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж л цаашаагаа эдийн засгийн хувьд бэхжиж, тодорч, суурьших юм байгаа. Тиймээс улаан буудай эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн хувьд гантай жил ургацаа алдчихдаг. Өнөтэй жил ургац авчихлаар зарж чадахаа байчихдаг, хадгалж чадахаа байчихдаг. Сүүлдээ бүр үнэгүйдүүлэх юм уу эс үгүй бол хадгалалтын горим алдсанаас чанараа алдчихдаг. Тэгээд энэ гол нугарлын цэг нь бол ложистикийн систем буюу чанарыг нь муутгадаггүй хадгалдаг. Улаан буудай үйлдвэрлэсэн хүн болгон тодорхой тогтмол үнээр авчраад агуулахдаа өгчихдөг. Тэндээ баталгаатай байр суурьтай хадгалж байдаг. Эндээсээ улс орны гурил будаа эрхлэгчид нь тогтвортой байдлаар дараагийнхаа түүхий эдээ авч байж ложистикийн тогтолцоо бүрддэг гэж үздэг юм байна лээ. Гэтэл манайд өнөөдөр бол яг ийм тогтолцоо бүрдсэн үү? Дахиад улаан буудай үйлдвэрлэгчид 1 сая га газар тариач тариалаад ирсэн. Тариалсан буудайгаа санаа зовохгүйгээр зарах ложистикийн тогтолцоонууд нь бэлэн болсон уу гэдэг 1 дүгээр асуулт байна.
Хоёрдугаарт, гурил үйлдвэрлэгчдийн асуудал дээр дотоодын зах зээлээ дэмжих, ёстой, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой гэж ярьж байгаа. Энэ бол зөв л дөө. Гэхдээ монопол шинж чанартай, олигопол шинж чанартай үнээ хиймлээр өсгөдөг энэ шинж чанар дээр дотоод зохион байгуулалтыг яаж шийдэж байгаа вэ? Цаашдаа энэ цөөхөн хэдэн үйлдвэрийн гурилууд чинь бусдыгаа шахаад үнээ хиймлээр өсгөөд дээрээс нь гадна талаас татвараас чөлөөлүүлээд дотоодын гурилын үнэ өсөхгүй гэх баталгаа байна уу?
Гуравдугаарт, баруун бүс нутаг ер нь бол тээвэр ложистикийн хувьд алслагдсан. Баруун бүс нутгийн 25 мянган тонн гурилыг л татвараас чөлөөлье гэж оруулж ирье гэж бүгдийг нь чөлөөлчихсөн юм байна. Тэгвэл одоо энийгээ болиод баруун бүс нутгийнхан нь чөлөөлөөд татваргүй болгохоор оруулж ирэх боломжтой юу? Нүүдлийн МАА-н ложистикийн тогтолцоо буюу энийг байнгын худалдан авалтын системийг л оруулж ирж байж газар тариалан, нүүдлийн МАА эдийн засгийн эргэлтэд орно гэж байна. Энэ дээр явуулж байгаа таны бодлого юу байна?
Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ


Мэндчилгээ
2025.03.01

Улсын аваргуудын шагналыг гардууллаа
2025.02.23

Завхан аймгийн 10 малчин Улсын аварга болов
2025.02.15