МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол суманд Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэллээ
2025.04.14
Орон нутгийн хөгжил

Баянгол суманд Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэллээ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өчигдөр /2025.04.14/ Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэллээ.

Улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол суманд баригдаж буй цэвэрлэх байгууламж нь байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор тоноглогдсон байх бөгөөд хоногт 250 м³ бохир усыг бүрэн боловсруулж, 90-99 хувийн түвшинд цэвэршүүлэх хүчин чадалтай байх юм.

“Алтайн үндэс констракшн” ХХК төслийн гүйцэтгэгчээр шалгарч, уг цэвэрлэх байгууламжийг 2026 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Баянгол сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахаас гадна бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, усны нөөцийн бохирдлыг бууруулах чиглэлд бодитой ахиц дэвшил авчрах юм.

ШИНЭ МЭДЭЭ