
2025.04.07
Гадаад харилцаа
Төвийн бүсийн сумдад Дулааны станц барина
Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ч.Ундрал тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хармөрөн мужийн Харбин хотын төвлөрсөн дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Харбин Хонггуан зуухны үндсэн үйлдвэр” компанийн төлөөлөгчдийг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар төвийн бүсийн эрчим хүчний сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэвшилтэд тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт 70 мВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барих төслийн хүрээнд тус мужийн Харбин хотын дулаан хангамжийн талаар туршлага судлах, хамтран ажиллах улмаар хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байна.
Ийнхүү төвийн бүсийн эрчим хүчний сэргэлтийг эрчимжүүлж, төвийн бүсийн сумдад дулааны станцыг барьж байгуулснаар төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, төвлөрлийг сааруулах, ач холбогдолтой юм. Мөн сумдад шинээр барьж байгуулах сургууль, цэцэрлэгт дулааны жижиг оврын станцыг барьж байгуулснаар хүүхдүүдийн сурч, боловсрох таатай орчин бүрдэнэ.
ШИНЭ МЭДЭЭ

ХАА-н инженерүүдээ Пусанд бэлтгэнэ
2025.04.07

Төвийн бүсийн сумдад Дулааны станц барина
2025.04.07

Сэлэнгэчүүд Төрийн ордонтой танилцлаа
2025.04.02


