МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
2025.03.12
Улстөр

"Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа

Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны газрын Дижитал дэд бүтэц, Сансрын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Мигель Роша Де Гувейг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд Европын холбооноос төв азийн улсуудад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон бөгөөд уг төслийг Европын хөрөнгө оруулалтын банк (EIB)-тай хамтран санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Мигель Роша Де Гувей илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ