2025.04.25

О.Алтангэрэл: Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцуулахын тулд эд мөнгөөр татах, дарамт шахалт үзүүлэх, хэлбэрээр албадахыг хориглосон!

УИХ-ын чуулганы /2025.04.25/ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

Төслийн 7.8-д бусдыг жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцуулахын тулд эд мөнгөөр татах, дарамт шахалт үзүүлэх, хэлбэрээр албадахыг хориглоно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр жагсаал цуглаан хэрэгтэй болохоос биш албадлагын үндсэн дээр, эд мөнгөөр юм уу дарамт сүрдүүлгийн үндсэн дээр эрх хэрэгжихгүй. Тиймээс жагсаал цуглаанд оролцох эрхийн баталгаанд хамаарч байгаа юм. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх хүрээнд, өөрийнхөө үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөний хүрээнд жагсахад зүйл заалт хамаарч байгаа юм. Өнөөгийн хууль дээр яг хориглосон зохицуулалт байгаа. Бид нар ХЭҮК-оос бол яг асуудал дээр тусгайлсан санал өгөөгүй. Байнгын хороон дээр хэлэлцүүлгийн үеэр өөр бусад улс оронд жагсаал хийдэг компани байна. Мөнгөө төлөөд, төлсөн мөнгөнийх нь үндсэн дээр жагсаал цуглаан хийдэг хэлбэр байна. Жагсаал цуглаан хийгээд орлого олоод байгаа хүмүүсээс татвар хураамж авах юм уу гэдэг санал санаачилгууд гарч байсан. Энд байгаа эд мөнгөөр татахыг хориглоно гэдэг хуучин хуульд байгаа зохицуулалтаа л авчихсан юм. Таны хэлж байгаа бол 100% хүлээн зөвшөөрч байна. Ерөөсөө жагсаал цуглаантай холбоотой зүйлүүдийг харлуулах гэдэг юм уу үндсэн зорилгоос нь төөрүүлэх, холдуулах үндсэн арга болчхоод байгаа юм. Мөнгө өгсөн. Мөнгөний жагсаал болсон гэдэг. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг уй гашуу тохиолдчихсон үед нь жагсаал зохион байгуулсан, эд мөнгөөр татсан гэсэнмэдээлэл яваад цагдаагийн байгууллага гомдлынх нь хүрээнд ингээд шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Тэгэхээр бид мөнгөөр татах гэдгээ хуучин хуулийнхаа концепцыг хадгалаад оруулчихсан. Цаашдаа яригдаад байгаа хэлбэр лүү явуулах эсэх дээр өөрчлөлт хийнэ гэвэл хуулийн төслийг хэлэлцэх явцдаа гишүүдийн зүгээс санал гаргаж болно. Бид бол хүнийг санхүүгийн, биеийн болон төрөл бүрийн байдлаар дарамт үзүүлж өөрийнхөө хүслээр жагсаал цуглаанд оролцуулах эрхийг нь хязгаарлаж ингэж болохгүй гэдэг зорилгоор хуулийн зүйлийг оруулсан.

ШИНЭ МЭДЭЭ