2025.03.25
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Ж.Батжаргал: Агнуур зүйн тоон мэдээг бүс нутгаар нь нарийвчлан гаргах хэрэгтэй!
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Тус хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг нь дэмжиж байна. Хэлэлцүүлгийн түвшинд тал талаас нь ярьж, хууль хоорондын нийцэл юмнуудаа хангах юмнуудаа анхаарна байлгүй. Яах вэ энэ нь үндсэндээ амьдралаас урган гарч ирж байгаа. Бидний амьдралын хэв маяг, уламжлалт аж ахуй маань өөрөө байгальтайгаа ойрхон. Тиймээс зэрлэг ан, амьтад уламжлалт аж ахуй руу халдсан гэдэг ч юмуу. Ийм үйл явц дээр яах гэдэг асуудал бусад хуулиудад байгаа юм байна. Энэ заалт нь хууль хоорондын нийцлийг нь хангаад энэ хууль дээр заалтыг авах нь зохистой болов уу. Агнуур зүй, зохион байгуулалтыг улсын хэмжээнд хийж нэг “тоо мэдээ” гарна. Гэхдээ бүс нутгаараа нарийсгаж гарах ёстой. Ингэж гэмээ нь хаана нь сийрэгжилт, хаана нь нутагшуулалт хийх ёстой юм гэдэг нь гарна. Бид том тоон дээр эргэлдээд байж бас болохгүй! Тусгай зөвшөөрлөөр агнагддаг үнэ цэнтэй агнуурууд бий.
Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүд хариуллаа.