
ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЦОГЦ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Энэ ойлголт манай улсын хувьд харьцангуй шинэ ойлголт хэдий ч дэлхийн бусад улс оронд
Тухайлбал: АНУ, Япон, Австрали, Финлянд, Их Британи, Сингапур зэрэг улс орнууд Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хөгжүүлэхдээ олон салбарыг хамарсан урт хугацааны бодлого боловсруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, эдийн засгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хамгаалалтыг сайжруулах зэрэг олон чиглэлд анхаарч, бодлогын бичиг баримтаа боловсруулсан байдаг.
Аливаа цаг үеийн, байгалийн болоод болзошгүй гамшгийн эрсдэлийг тооцож, түүнийг даван туулах, сөрөн тэсвэрлэх, хөгжлийн тогтвортой байдлыг хангах зэрэг чадавхад үндэстнээрээ бэлэн байх, нэг ойлголт, мэдээлэлтэй байх нь чухал.
Тиймээс энэхүү бодлогын бичиг баримтыг цогц стратегийн түвшинд боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдаад байна.
Цаашид уг бодлогын бичиг баримтад тулгуурлан Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын хамтын ажиллагаа, иргэд гэсэн олон талт оролцогчид хамтран ажиллах юм.
ШИНЭ МЭДЭЭ

