2025.03.13
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

БНӨСУ-ЫН БЕНТЬЮ БААЗЫН ДЭРГЭДЭХ ДҮРВЭГСДИЙН ХУАРАН

Беньтю баазын дэргэдэх НҮБ-ын дүрвэгсдийн хуаранд одоогоор 137 мянга орчим дотоодын дүрвэгсэд амьдардаг. Энд хүүхдүүд дунд сургуульд сурдаг боловч сургуулийн орчин нөхцөл ямар байгааг энэ бичлэгээс та бүхэн үзэж байгаа байх.

+45 хэм хүртэл хэт халалт явагдаж, сургуулийн үйл ажиллагаа түр завсарлаад байх үед бид дүрвэгсдийн хуарангийн дунд сургуультай очиж танилцсан юм.
Дүрвэгсдийн хуаранд хэдий 137 мянган хүн амьдардагч тэдний дийлэнх нь маргаашдаа итгэх итгэлгүй. Зөвхөн өдөр хоногийг арай хийн өнгөрөөдөг.
Энд амьдардаг олон мянган энгийн иргэдийг хараад,
Үндэстний боловсрол, сөрөн тэсвэрлэх чадавх, эв нэгдэлтэй байхын ач холбогдол ямар чухал болохыг бие, сэтгэлээрээ мэдэрч байна гэж манай батальоны захирагч хурандаа Д.Эрдэнэбилэг ярьж явлаа.

ШИНЭ МЭДЭЭ