
"Дэлхийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Чуулга Уулзалт"-ын талаар танилцуулан, хамтын ажиллагааны талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Б.Батэцэцэг Бизнесийн салбарт манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзаж, 2025 оны 8-р сарын 25-26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах "Дэлхийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Чуулга Уулзалт"-ын талаар танилцуулан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
"Inspire, Impact, Invest" уриатай энэхүү арга хэмжээ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний чадавхыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх зорилготой.
Чуулганд Монгол болон олон улсын жижиг, дунд бизнес эрхлэгчид, ТОП-100 компанийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид, бизнесийн зөвлөхүүд, хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудыг өргөнөөр оролцуулахаар төлөвлөж байна.
Уулзалтын үеэр гарсан санал, санаачилгуудыг нэгтгэн, чуулганы бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах салбар хуралдаанаар гүнзгийрүүлэн хэлэлцэхээс гадна оролцогчдод зориулан компани болон төслөө илүү үр дүнтэй танилцуулах, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх цуврал сургалтыг зохион байгуулна.
Энэхүү чуулга уулзалт нь бизнесийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээх, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чухал индэр болох юм.
ШИНЭ МЭДЭЭ

