
2025.04.02
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
ЦЭРГИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЛИЙГ 26 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоолоо.
Ингэснээр цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид:
- Нэгдүгээр зэрэг 20 хувь,
- Хоёрдугаар зэрэг 15 хувь,
- Гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдлийг авахаар болж байна.
Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” төрийн бодлогын хэрэгжилт хангагдахаас гадна Батлан хамгаалах, зэвсэгт хүчний болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдын маань албандаа хандах хандлага сайжирч, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх эрмэлзэл нэмэгдэх болно.
"ЭХ ОРОНЧ МОНГОЛ - ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ"
ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ ЦЭРГИЙН СУУ АЛДАР МӨНХӨД БАДРАГ
2025.03.16

ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД 14 АВТОМАШИН ГАРДУУЛЛАА
2025.03.10