ЭХ ОРОНЧ МОНГОЛЫН ТҮҮЧЭЭ АХЛАГЧ НАР 5000 КМ-ЫН ГҮЙЛТЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ
2025.04.02
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

ЭХ ОРОНЧ МОНГОЛЫН ТҮҮЧЭЭ АХЛАГЧ НАР 5000 КМ-ЫН ГҮЙЛТЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсынхаа төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар өнөөдөр гараанаас гарчээ.

Зэвсэгт хүчний мянга мянган алба хаагчдын нэр төрийг өргөж, эрх чөлөөт Монгол эх орныхоо соёмбот баганат дөрвөн хязгаарыг сүлдлэн холбох эрэмгий дайчиддаа их амжилтыг хүсье

ШИНЭ МЭДЭЭ