ХХОАТ-ЫН 10%-ийг 1 % БОЛГОХ АСУУДЛЫГ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО
2025.04.03
Эдийн засаг, Худалдаа

ХХОАТ-ЫН 10%-ийг 1 % БОЛГОХ АСУУДЛЫГ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

ХХОАТ-ыг 10-1% болтол бүсчилсэн байдлаар бууруулах асуудлыг 10 гаруй жил ярьж, судалж өнгөрсөн парламентын үед хуулийн төслөө өргөн барьж байсан боловч хэлэлцэгдээгүй.

Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар ХХОАТ-ыг 1% болгож бууруулах иргэдийн санал 100 мянга хүрсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүлэн хэлэлцэхээр болж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт ойрын өдрүүдэд нэр бүхий гишүүдтэй хамтран бүсчилсэн байдлаар ХХОАТ-ыг 1% хүртэл бууруулах хуулийн төслийг боловсруулж дахин өргөн барихаар ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ