
Өргөтгөсөн шуурхай хуралдаан болж, оны эхний улирлын ажлаа дүгнэлээ
2025 оны эхнээс:
✅ Хугацаат цэргийн алба хаагчдад англи хэл, монгол бичиг, жолоо, компьютерын сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна.
✅ Цэргийн алба хаагчид маань 25%-ийн онцгой нөхцөлийн нэмэгдэл авдаг боллоо.
✅ Алслагдсан бүсэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид алслагдсан бүсийн нэмэгдэл авч эхэллээ.
✅ Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг зэрэг тус бүр дээр 5%-иар нэмэгдүүллээ.
✅ БНТУ-ын дэмжлэгтэйгээр дотооддоо сумны үйлдвэр байгуулах ажил шийдэгдэж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
✅ Шинэ агаарын хөлгөөр цэргийн нисэх хүчнээ бэхжүүллээ.
✅ АНУ-ын Аляск, Хавай мужид ажлын айлчлал хийж энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай машин техник авах, ахлагч бүрэлдэхүүнийг сургах асуудлыг шийдвэрлэлээ.
✅ Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдаа эргэж шаардлагатай машин техникийн хангалт хийлээ.
✅ "Оюутан цэрэг" хөтөлбөрийн журмыг шинэчилж, хүртээмжийг нэмэгдүүллээ.
✅ Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийн стратегийг боловсруулах ажил эхэллээ.
✅ “ЭХ ОРОНЧ МОНГОЛ” илтгэлийн уралдаан зохион байгуулж, 300 гаруй алба хаагч хамрагдлаа.
✅ Цэргийн Төв Эмнэлэг түүхэндээ анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшууллаа.
Хэдийгээр төлөвлөгөөт ажлын хэрэгжилт харьцангуй сайн байгаа ч ажлаа улам эрчимжүүлэхийг яамны газар болон харьяа байгууллагын дарга нарт үүрэг болголоо.
ШИНЭ МЭДЭЭ

