2025.03.31
Улстөр
Ж.Алдаржавхлан: Оройтоогүй дээрээ төсвийн зардлаа бууруулж ЭЗ-аа тогтооё
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.03.31) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцууллаа.
Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж,үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Сургууль орчмын гэмт хэрэг 1,675-аар нэмэгдсэн судалгаа байна. Үүнийг судлаж үзсэн үү? Ямар төрлийн гэмт хэрэг үйлдэж байна. Боловсролын сайд судалгаа шинжилгээ хийж үзсэн үү? Монгол Улс байгаль орчны индексээр 180 орноос 177-р байранд жагсаж сүүлээсээ 3т орсон байна. Энэ ямар дүгнэлтээр монгол улс хамгийн сүүлд орж байна вэ? Эрчим хүчний үнийн өсөлтийг ард түмэн шүдээ зуугаад тэсээд гарсан. Одоо 05 сарын 01-ээс дулааны үнэ нэмэгдэх гэж байна. Яам өмнөх үеийн өсөлтөн дээрээ нөлөөллийн судалгаа хийж үзсэн үү? Иргэд ямар байдалд орсон байна. Дулааны үнийг зайлшгүй нэмэх шаардлага байна уу? Валютын нөөцийн ханшын асуудал хүндэрчихсэн байна. Төсвийн тодотголынхоо бэлтгэлийг хийж байгаа юу? Ер нь зарлагаа бууруулах нь зүйтэй. Оройтоогүй байгаа дээрээ төсвийн тодотгол хийх чиглэл рүүгээ явбал яасан юм бэ?
Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ




