Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийг ХЗБХ дэмжлээ
2025.04.23
Хууль, эрх зүй

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийг ХЗБХ дэмжлээ

1994 онд батлагдсан Жагсаал, цуглаах хийх журмын тухай хуулийг Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль нэртэйгээр шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн.

Улмаар Хууль зүйн байнгын хороо өнөөдөр уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь жагсаж, цуглахдаа бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, жагсаал, цуглааныг зөвхөн автозамын зорчих хэсэгт зохион байгуулах бол урьдчилан мэдэгдэж, хариу авсны үндсэн дээр, хуулиар хориглосноос бусад газарт зөвхөн мэдэгдэл хүргүүлснээр зохион байгуулах боломж бүрдүүлэх гэхчилэн хүний эрх, эрх чөлөөг хангасан олон өөрчлөлтийг хүний эрхийн гадна, дотны байгууллагууд, олон улсын гэрээ, конвенц, олон нийтийн санаа бодол, хэлэлцүүлэгт үндэслэн ХЗДХЯ-нд боловсруулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ