МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Золжаргал: Их Британийн ЗГ-ын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй хамтран ажиллана
2025.03.24
Улстөр

Ж.Золжаргал: Их Британийн ЗГ-ын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Их Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй Монголд хиймэл дагуулыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон юм. Энэ талаар айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас тодрууллаа.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал:

-Монгол Улсад хиймэл дагуулын хэрэглээ бүх салбарт өргөн хэрэглэгдэж байна. Наад зах нь гар утаснаас эхлээд хүн бүрийн хэрэглээ болсон. Мөн геологи хайгуул, цаг уур, хөдөө аж ахуйн салбарын хэрэглээ өндөр байна. Манай эрдэмтэн судлаачид сансар судлалын чиглэлээр дэлхийн олон улс оронд ажиллаж байгаа нь сайшаалтай. Түүний нэг жишээ нь Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэг доктор Б.Марал байна.

Их Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй Монголд хиймэл дагуулыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Нэгдүгээрт, том хэмжээний үндэсний хиймэл дагуулыг хөгжүүлэх үү, эсхүл хиймэл дагуулын хэрэглээг нэвтрүүлэх үү гэдэг сонголтыг хийхэд тус төвийн зөвлөх багийг урьж ажиллуулах юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бөгөөд шинжлэх ухааны хөгжлийн хувьд аль нь илүү үр ашигтай вэ гэдэгт зөв сонголт хийх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ