Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Хүчингийн гэмт хэргийн статистик мэдээлэл харамсалтай нь сүүлийн жилүүдэд бол нэмэгдэх хандлагатай байгаа. Хорих байгууллагад ял эдэлж байгаа залуучуудын нэлээд хувийг энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн залуучууд. Нэн ялангуяа хөдөө орон нутаг алслагдмал газар амьдарч байсан залуучууд ийм хэрэгт холбогдох нь их байна. Ял шийтгэлийн бодлогын хувьд бол өнөөдөр насанд хүрээгүй этгээдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн этгээд 10-аас дээш жилийн ялтай байгаа. Тэгээд ял шийтгэлийн бодлогын хувьд бол харьцангуй тогтвортой байгаа. Бид бол энийг цагдаагийн байгууллага юм уу, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна. Хөдөө байгаа залуучуудынхаа нийгэм соёлын эрхийн асуудлыг яаж хангах юм бэ хүйсийн тэнцвэртэй байдлаа бид нар яаж хангах вэ? гэдэг энэ асуудалд анхаарал тавьж байгаа. Боловсролын сайдтай яриад 10 жилийн хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт нь энэ чиглэлийн агуулгыг тусгая гээд хамтарсан баг гараад гарын авлага гаргаад бас ингээд энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. Гэм буруугүй хүнийг үндэслэлгүйгээр хорьсон тохиолдолд шүүхийн шийдвэр гаргаад. Үүн дээр бол гарцаагүй шүүхийн шийдвэр гарахаас өөр аргагүй байдаг.Үндэслэлгүйгээр энэ хүнийг ингэж хорьж байсан байна гээд шүүхийн шийдвэр гарах юм бол үүнийх нь дагуу нөхөн олговор олгох асуудал явагдаж байгаа. ХЗДХЯ-ан дээр энэ гэмт хэргийн хохирогчдод нөхөн олговор олгох сангаас гадна яг энэ төрийн буруутай үйл ажиллагаанаас бусдад учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх энэ үйл ажиллагаа явагддаг. 2025 оны төсөв дээр бас энэ чиглэлийн хүмүүсийн төлбөрийг барагдуулсан. Ийм үйл ажиллагаа явагдсан. Эрх зүйн туслалцаа дээр бол бид нар эрх зүйн туслалцааныхаа хүрээ хязгаарыг л аль болохоор өргөжүүлж байгаа.