МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХҮН намын зөвлөл Евро-Азийн чөлөөт худалдааны түр хэлэлцээртэй танилцлаа
2025.04.22
Гадаад харилцаа

ХҮН намын зөвлөл Евро-Азийн чөлөөт худалдааны түр хэлэлцээртэй танилцлаа

Өчигдөр /2025.04.21/ УИХ дахь ХҮН намын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын ахалдаг Инновац, цахим бодлогын байнгын хороо үйл ажиллагааны танилцуулгыг хийлээ.

Үүний дараа “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр”-ийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ХҮН намын зөвлөлийн гишүүдэд танилцуулж, мэдээлэл хийв.

Тэрбээр “Экспортын зах зээлийг тэлэхгүйгээр Монгол Улсын эдийн засаг солонгорохгүй. Одоогоор манай улс экспортынхоо 91.2 хувь, үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Тиймээс тэнцвэргүй худалдааны хамаарлыг багасгаж, экспортоо тэлэхийн тулд тулд ийм алхам хэрэгжүүлж байгаа" гэдгийг онцоллоо.

ХҮН намын зөвлөлийн гишүүдийн хувьд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс тодорхой асуултууд асууж, хариулт авлаа.

ШИНЭ МЭДЭЭ