МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.28
Улстөр

Б.Мөнхсоёл: Гишүүд ЗГ-аас үр дүн шаардахаас илүүтэй харилцан үүрэгтэй оролцоно

УИХ-ын чуулганы /2025.03.28/-ны өдрийн хуралдаанаар  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан”-г танилцууллаа.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Бид нар ард иргэдээ төлөөлөөд сонгогдоод ирчихсэн юм чинь. Энэ үнэлгээний асуудал дээр гишүүд бас хариуцлагатай хандах ёстой.Үүрэгтээ оролцох ёстой. Үндэсний аудитын газрын гаргасан гүйцэтгэлийн тайлан дээр хийсэн зөвлөмжийн гол агуулгыг хэлчихье гэж бодож байна. 1 дүгээрт нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн төсвийн тухай хуулийг батлахдаа тэдгээрийн хоорондын уялдаа нийцлийг анхаарах ёстой. Өөрөөр хэлэх юм бол гишүүд бид нар зөвхөн ЗГ-аас нэхээд суух биш. Өөрсдөө тухайн жилийн төлөвлөгөөг. Тухайн жилийн төсвийн тухай хуулийг батлахдаа уялдуулах ач холбогдол агуулгыг нь анхаарах ёстой юм байна. Үүнийгээ сайн мэдэж ажиллах ёстой байна. Дараагийн бас анхаарах ёстой ажил бол. Хөгжлийн бодлогын баримт бичигт төсвийн ерөнхийлөн захирагчийн саналд үндэслээгүй эсвэл аливаа судалгаа тооцоолол хийгээгүй тийм арга хэмжээг УИХ-ын хэлэлцүүлгийн шатад Төсвийн тухай хуульд нэмж оруулж баталдгийг болиулах хэрэгтэй. 5 жилийн Үндсэн чиглэлд туссан арга хэмжээг хугацаанд нь биелүүлээгүй хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага буюу төсвийн ерөнхийлөн захирагчид тооцох хууль эрх зүйн зохицуулалт, шалгуурыг тодорхой болгож, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдог болох. Энэ 3 дээр гишүүд бид нар өөрсдөө маш их анхаарал хандуулж. Өөрсдөө бас хариуцлагатай ханд ажиллах ёстой юм байна аа гэдгийг зориулаад хэлье. Хоёрдугаарт миний санаа зовж байгаа юм бол. Гишүүд бид нар шүүмжлэхийн төлөө шүүмжлэх биш. Хэрхэн ЗГ-тай харилцан хамтын зөв ажиллагаатай байж улс эх орноо хөгжүүлэх вэ гэдэгт санаа бодлоо чилээх ёстой юм болов уу. Аудитын газрын га гаргасан 2 тайлангаас л харахад. Засгийн газраас өөрсдийнхөө хийсэн ажлыг зөв сайн харуулж чадахгүй байгаа ийм асуудал байна. Яагаад вэ гэхээр үнэлгээнийхээ аргачлалд орсон чанарын асуудлуудаас болоод байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ дээрээ ЗГ өөрөө ажиллах мөн бусад одоо Үндэсний аудитын газар гэж байна. Хэрэг эрхлэх газраас гадна УИХ-ын Тамгын газар гээд аудит хийж байгаа. Хяналт үнэлгээ хийж байгаа газруудтайгаа координаттай уялдаа холбоотой ажиллах ёстой юм байна гэдгийг зориуд хэлмээр байна. Гуравдугаарт хэлэлцэх хугацаа богино байна гэж харж байна. Жишээлбэл 2 тайлан нийлээд 100 гаруй хуудас. Үүнийг уншаад дотор нь асар их мэдээлэл байгаа. Тэгэхээр саар ч юм байна шүүмжлэлтэй ч юм байна.

ШИНЭ МЭДЭЭ