2025.04.11
Гадаад харилцаа
ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчидтэй уулзлаа
ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчид болох Надия Сиренко болон Фернандо Касал Бертоа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улс төрийн намын тухай хууль болон түүний хэрэгжилт, сайжруулалтын талаар санал солилцлоо.
Улс төрийн намын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгох нь ардчилал, хүний эрх, тогтвортой байдалд чухал нөлөөтэй ба хуулийн шинэчлэл шаардлагатай. Тэр дундаа намын санхүүжилтийн ил тод байдал, сонгуулийн зардалтай холбоотой асуудал чухал ба Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд ч өөрчлөлт хийх хэрэгцээтэй байгаа.
Надия Сиренко 2022 онд УИХ-ын даргын хүсэлтээр хуулийн төсөлд өгсөн олон улсын үнэлгээний талаар танилцуулж, одоо Улс төрийн намын тухай хуульд үнэлгээ хийх хүрээнд төрийн байгууллагууд болон улс төрийн намуудаас мэдээлэл цуглуулан мэдээллүүддээ үндэслэн эцсийн дүгнэлтээ гаргахаар бэлтгэж байна. ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба нь хүний эрх, ардчилал, сонгуулийн ажиглалт зэрэг чиглэлээр гишүүн орнуудад зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.