
2025.04.21
Хууль, эрх зүй
ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ, УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛЛАА
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.04.18/-ийн хуралдаанаар
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж баталсан.
- Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
- Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай
- Баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.
- Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02,03 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулж УИХ-ын сонгуулийн тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа
Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг тус тус зөрчсөн” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн.
Тэгвэл Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд УИХ-ын гишүүд ажлын тайлан нэрээр хэвлэмэл сонин, сэтгүүл, тайлан гаргахыг хориглоно. УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал бий болгосон заалтыг хүчингүй болгож, бүх нэр дэвшигчдэд ижил гараанаас өрсөлдөх, тэгш боломж олгож байгаагаараа онцлог юм. Мөн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шүүгчийн тэтгэвэрт гарах нас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд 55 нас гэж заасан нь 60 нас байхаар хуульчлагдаж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД ЧУУЛЛАА
2025.04.12

Сар шинэдээ сайхан шинэлээрэй
2025.03.01

Сар шинийн мэнд дэвшүүлж байна
2025.03.01

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.02.18



Хуулийн төслүүдийг хэлэлцлээ
2025.01.13