
2025.04.12
Орон нутгийн хөгжил
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД ЧУУЛЛАА
Мөрөн хотноо өнөөдөр Газар тариалан эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Хөвсгөлийн тариаланчид маань нэгэн дор чуулж, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаар мэдээлэл авч, тулгамдаж буй асуудлууд болон шинэ санал санаачилгаа хуваалцлаа.
Атрын-IV аяныг 2025-2029 онд хэрэгжүүлж, 200 мянган га талбайг шинээр эргэлтэд оруулж, 1.2 сая га-д тариалалт хийхээр зорьж байгаа бөгөөд бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлэх юм. Мөн хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжиж буй залуу гэр бүлүүдэд газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлж, орон сууцжуулалтын бодлогыг уялдуулахаар төлөвлөөд байна.
Хойд бүсийн хувьд тэргүүлэгч чиглэлүүдийн нэг нь хөдөө аж ахуй. Энэ ч утгаараа Хөвсгөл аймагт 2022 оноос "Шинэ хөдөө" төслийг санаачлан хэрэгжүүлж, 350 орчим ажлын байр аймгийн хэмжээнд бий болжээ.
ШИНЭ МЭДЭЭ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД ЧУУЛЛАА
2025.04.12

Сар шинэдээ сайхан шинэлээрэй
2025.03.01

Сар шинийн мэнд дэвшүүлж байна
2025.03.01

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.02.18



Хуулийн төслүүдийг хэлэлцлээ
2025.01.13